Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” бүлэг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 10, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус зөвлөлдөх хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Соёлын яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг төрийн 20 орчим байгуулллагын төлөөлөл оролцож саналаа хэлжээ. Тус комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлээ бэлтгэж буй. Илтгэлд төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдын хөдөлмөрлөх нөхцөлийг судалж, тусгах аж.