О.Мөнхжинг өнгөрсөн сараас эхлэн цагдан хориод буй. Түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр прокурорын саналыг хэлэлцээд түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
О.Мөнхжинд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг хянаж үзэхэд яллагдагч О.Мөнхжинд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс яллагдагч О.Мөнхжинд урьд хоёрдугаар сарын 06-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хоёрдугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.