Өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс Цагдан хорих 461-р хаалттай ангид байрлах мэдүүлэг авах өрөөний сандалыг солиулжээ.
Тодруулбал, Цагдан хорих 461-р хаалттай ангийн мэдүүлэг авах өрөөнд байрлах модон, түшлэггүй сандал нь яллагдагч, өмгөөлөгчийг олон цагаар суухад тав тухгүй байдал үүсгэж байгаа нь эрүүдэн шүүхийн нэг хэлбэр болж байгаа талаар өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн ийнхүү шийдвэрлэсэн байна. Одоо тус ангийн мэдүүлэг авах өрөөнд хүн суухад эвтэйхэн зөөлөн, түшлэгтэй сандал ашиглагдаж байгаа аж.