Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан ОХУ-ын иргэн С-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 09,10-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, шүүхээс ОХУ-ын иргэн С нь “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа тус компанийн 2014-2019 оны хоорондох татвар ногдох орлогоос нийт 222,965,153.2 төгрөгийн их хэмжээний татварыг төлөхөөс зайлсхийсэн, улмаар дээрх мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсууд руу байнга шилжүүлэн мөнгө угааж Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан данснаас 445,930,306.4 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.