Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлтгэл ажлыг хангуулахыг үүрэг болгоод байна.