Энэ оны эхнээс гуравдугаар сарын 10-ны байдлаар 1115 иргэнд 115.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосныг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Уг зээлийн 77 хувийг нийслэлийн иргэдэд, 23 хувийг нь орон нутгийнханд олгосон аж. Зээлийн эх үүсвэрийн 89.3 тэрбум төгрөгийг Монголбанк, 25.8 тэрбумыг нь арилжааны банк уудаас санхүүжүүлжээ. Сүүлийн таван жилийн статистикаас харахад 2021 онд хамгийн олон буюу 1012 зээлдэгчид 13.2 орчим их наяд төгрөгийн ипотекийн зээл өгч байжээ. Харин 2018 онд хамгийн бага буюу 309 зээлдэгчид 3.9 их наяд төгрөг олгосон юм байна.