Бүгд Найрамдах Узбекистан Улсад албан ёсны айлчлал хийсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Гадаад хэргийн сайд Б.Саидовтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ нь 1992 онд Узбекистан улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хийсэн анхны айлчлал юм.
Монгол Улсын гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Узбекистан болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитойгоор нэмэгдүүлэхээр талууд санал нэгджээ. Мөн тус улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх болон Монголд хүлэмжийн аж ахуй байгуулахад хамтран ажиллах, мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болсон байна. Тодруулбал, Узбекистаны тал хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын хамтарсан ажлын хэсэг байгуулах, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулах санал дэвшүүлэв. Мөн далайд гарцгүй орнуудын хувьд хоёр улсын худалдааны саад тотгорыг багасгах, нийслэл хотуудын хооронд шууд нислэг үйлдэх, агаарын замыг нээх зорилгоор Агаарын харилцааны болон Авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай хол бог дуулан Узбекистан улстай өнгөрсөн оны зургадугаар сараас хэрэгжүүлж буй харилцан визгүй зорчих тохиролцоог илүү үр дүнтэй болгохын зэрэг цээ Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулахаар болсон байна. Сайд нар Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэр бум мод” санаачилгыг Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх талаар ярилцаж, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар санал нэгдэв. Мөн Монгол Улсаас Төв Азид чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлэх зо рилтын хүрээнд тус улсад суух дипломат тө л өөлөгчийн газрыг Ташкент хотноо энэ онд багтаан бай гуулах, Элчин сайдын яам нээх тодорхой нөх ц өлийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.
Бэлтгэсэн Б.Уран