Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ.
Тодруулбал, энэ сарын 07-ны өдөр прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих ..." гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.