УИХ-аас 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.5-д "Олон Улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8" хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан билээ.
Манай улсын нийт хүн амын 50.7 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний гуравны хоёр (70.2%) нь хот суурин газарт, үлдсэн гуравны нэг нь (29.8%) хөдөө орон нутагт амьдарч байна.
Мөн эмэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 350.5 мянган төгрөгөөр доогуур байна.