Нэхэмжлэгч С нь хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ...миний албан ёсны бүх баримт бичиг ээжийн нэрээр овоглосон бүртгэлтэй байдаг. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Батлан хамгаалахын төв архиваас цэргийн алба хаасан тухай лавлагаа авахад А-гаар овоглож, зөрүүтэй бичигдсэн байна.
Энэ байдлаас шалтгаалан миний 3 жил цэргийн алба хаасан хугацаа нь улсад ажиллаж байснаар тооцогдох боломжгүй болсон гэж тайлбарлажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар С нь А-гаар овоглосон нэрээр хугацаат цэргийн албыг 3 жилийн хугацаатай хаасан болох нь тогтоогдсон.
Иймд шүүх дээрх үйл явдлыг батлах баримтыг өөр журмаар олж авах боломжгүй тохиолдол гэж дүгнэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна
Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх