Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.30 цагт БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад өнгөрсөн сард хилийн хориг тавьж, яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Түүнд холбогдох хэргийн хурал хоёр удаа хойшлогдсон.
Тодруулбал, Эхний хурал нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд хаалттай явагдахаар товлогдсон байсан юм. Гэвч Ч.Маралмаа нь өөрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хурлыг хойшилсон.
Хоёр дахь шүүх хурал түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд мэдэгдэж шүүх хурал хойшилсон.