“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж эхэллээ. Хүүхэд хамгааллын энэхүү цогц төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Ховд аймгийн 14 сургууль, 14 хамтарсан багийг хамруулах аж. Хүүхдүүд өдрийн ихэнх хугацааг сургуулийн орчинд өнгөрөөдөг. Тиймээс хамтарсан багийг сургуулийн орчинд ажиллуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эсвэл эрт илрүүлэх, хамгааллын үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах боломжийг нэмэгдүүлэх нь уг ажлын зорилго юм байна. Төслийн хүрээнд 13 000 сурагч, тэдний эцэг, эх, асран хамгаалагч, 700 багш, ажилтан, хамтарсан багийн 112 гишүүнтэй хамтран ажиллах гэнэ.
Бэлтгэсэн М.Оч