Хан-Уул дүүргийн нутаг, АПУ компанийн арын замд 20-30 насны залуу зам тээврийн осолд өртөж нас баржээ. Хэрэг гарсны дараа хо хирогчийг хэн болохыг тогтоож чадаагүй, осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаж, За мын цаг даагийнхан жолоочийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тус газрын Эрүүгийн тас гийн төлөөлөгчид машины ду гаа рыг тогтоож, хаягийг нь олсны дүнд хэрэг гарснаас хойш гурав хоногийн дараа осол гаргаад зугтсан жолоочийг гэрээс нь баривчилжээ. Түүнийг М.Банзрагч гэдэг бөгөөд 1986-2003 онд хулгай, дээрэм, зам тээврийн ослын хэргээр ял шийтгүүлж байсан нэгэн аж. Энэ хэргийн хохирогч 24 настай Б байсныг ч цагдаагийнхан олж тог тоожээ. М.Банзрагч тухайн үед “Хьюндэй Эксел” маркийн 12-17 УБН дугаартай машинтай явж байж. Тэрбээр “Тэр хүн замын голд сууж байсан. Надад юу ч харагдаагүй. Өмнө нь машинд дайруулчихаад босох гээд сууж байсан болов уу. Ма шинаасаа буугаад очиход гутал нь хол шидэгдсэн, хажууд нь хэдэн зуун төгрөг хэвтэж байсан. Намайг мөргөхөд хол ши дэгдээгүй. Хүн дайрчихаад цочирдсондоо хэргийн газраас зугтсан” гэж тайлбарласан байна. “Зам тээврийн осол бол гоомжгүй үйлдэгддэг учраас хүлээлгэх хариуцлага нь бусад хэргээс хөнгөн байдаг. Гэтэл осол, хэргийн газрыг ор хин явснаараа санаатай хэрэг болж хүлээх хариуцлага нь хүндэрдэг” гэж ЗЦГын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч хэлсэн юм.