Байгаль орчин, тэр дундаа ан амьтны холбогдолтой мэдээ, мэдээлэл нийтэлдэг фэйсбүүкийн бүлгэмүүдэд зэрлэг амьтны эд эрхтэн авах, худалдах зорилготой зар олширсныг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Энэ нь хууль бус агнуурыг дэмжсэн үйлдэл, эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл гэдгийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Ялангуяа нэн ховор, ховорт тооцогддог борцгор хотон, баданга хүдэр, цоохор ирвэс, зарим төрлийн загасны мах, эд эрхтнийг хүнс, эмчилгээ, гоёл чимэглэлд ашиглах зорилгоор хууль бусаар агнах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Иймд Эрүүгийн хуулиар хориотой үйл ажиллагаанд бусдыг уриалахгүй байхыг анхааруулав. Мөн олон нийтийн сүлжээнд оруулсан мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч байгааг онцоллоо. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь улсын тусгай хамгаалалттай бүсээс олон тооны загас барьсан залуусыг цахим сүлжээнд нийтэлсэн мэдээллийнх нь мөрөөр илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Бэлтгэсэн Н.Буян