Нийслэлийн Прокурорын газраас О, Т, Х, Н, Г нарыг бүлэглэн хуурч, баримт бичиг, эд зүйл, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн аж.
Шүүх хэргийг хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан бөгөөд шүүгдэгч О нь шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдыг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасан байна.
Тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгдэгчийн татгалзлыг хэлэлцээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Тухайлбал, хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх бөгөөд тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдоогүй бусад шүүгчийг "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах" ойлголт үүсэхгүй болно.
Мөн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзав.