Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан далай” ШТС-ын эздэд халдаж, эхнэрийнх нь амийг бүрэлгэн 2-3 сая төгрөг дээрэмдсэн хэрэг энэ сарын 21- нд гарсан. Гэмт этгээдүүдийг хараахан илрүүлж чадаагүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус аймгийн Цагдаагийн газрын албаны хүнтэй холбогдоход “Уг хэрэгт сэжиглэн дөрвөн хүнийг саатуулсан.
Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж, энэ хүмүүс буруутай эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Энэ нь гэмт хэргийг илрүүлчихлээ гэсэн үг биш” гэсэн юм. Гэмт этгээдүүд ШТС-д хал даж, эмэгтэй Д-г буудаж хөнөөн 2-3 сая төгрөг аваад гарахдаа сандарч, цөөнгүй төгрөг үлдээсэн аж. Талийгаач эмэгтэйн нөхөр Л хутгалуулж гэмтсэн бөгөөд тэрбээр цагдаагийнханд “Дээрэмчид хоорондоо баруун аймгийнхны аялгаар ярьж байсан” гэж мэдүүлсэн аж.
Г.РАВЖАА