Сар шинийн баярын үеэр буюу энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 1160 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс 33 хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна.
Төвийн хэмжээнд нийт 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй, түргэн шуурхай үзүүллээ.
Өнөөдрөөс тус төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг болон Амбулаторийн тасгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.