Иргэн Томоко "Би хорхой хоргүй амьтан. Гэтэл цагдаа намайг хөөлөө" хэмээн цахим орчинд мэдээлэл цацсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас дараах тайлбар мэдээллийг өглөө. Уг мэдээлэлд "Төрийн Аливаа улс оронд төрийн эрх барих байгууллагыг тал бүрээс нь дүрс, бичлэг хийхийг хориглодог. Энэ нь гадны улс оронд мэдээ, мэдээлэл дамжуулахаас эхлээд ямар ч санаа зорилготой байхыг үгүйсгэдэггүй юм байна.
Томоко гэх Япон Улсын иргэн нь чипс сурталчилж байна гэх нэрийдлээр Засгийн газрын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь эхлэн бичлэг хийснийг Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж бичлэгийг зогсоолгосон юм" хэмээн дурджээ.