“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилж, шүүгч шийдвэрээ гаргалаа
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн бөгөөд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу 21.30 минут хүртэл явагдаад завсарласан аж.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагт эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжлэн, шүүхээс 80 яллагдагч, 4 хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлон зарлалаа.