“Эрдэм транс” компанийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан 10 автобусыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас шалгахад зөвхөн хоёр нь чанга яригчтай, бусад нь зогсоол зарлах төхөөрөмжгүй байжээ. Мөн тус компани дээрх автобусуудаа шугамд гаргахын өмнө зургаад нь л техникийн шалгалт хийсэн бол бусад нь эд ангийн бүрэн бүтэн байдал, эвдрэлтэй эсэхээ огт шалгуулаагүй гэх мэт зөрчил илэрсэн байна.
Иймд шалгалт хийсэн улсын байцаагч “Эрдэм транс”-ын жолооч нар замын хуудсан дээрээ шалгах механикчаар тэмдэглэгээ хийлгэдэггүй, нийтийн тээврийн үйлчилгээнд гарахдаа техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, шалгуулж хэвшээгүй байна” гэж дүгнэжээ.