ОХУ, БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн зарим боомтууд хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд түр хаана.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу ажиллана.