Монголын бүх ард түмний өвлийн спортын 16 дугаар их наадам хоёрдугаар сарын 08-14-ний хооронд зохион байгуулагдаж 32 байгууллагын 700 гаруй тамирчид өрсөлдөж, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 3 дугаар байр эзэллээ.
Гаргасан амжилтуудаас дурдвал:
- Гүйлтийн цанын төрөлд хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын цанын тамирчин ОУХМ, ахлагч Б.Ачбадрах 2 алт, 1 мөнгөн медаль,
- Шорт-трекийн төрөлд хилийн цэргийн 0257 дугаар ангийн тамирчин Г.Мөнх-Эрдэнэ 3 алтан медаль,
- Гүйлтийн тэшүүрийн төрөлд - Г.Бумантунгалаг 2 хүрэл медаль,
багийн нийт дүнгээр гүйлтийн цана 3-р байр, шорт-трек 2-р байр, гүйлтийн тэшүүр 3-р байр тус тус хүртжээ.