Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалагийн хүсэлтээр шүүх хурал хаалттай явахаар боллоо.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээллүүд дурдагдах тул хаалттай явуулах санал гаргасан. Прокурорын зүгээс эл саналыг үндэслэлтэй гэж үзсэнийг шүүгч хэлэлцэж, саналыг хүлээн авлаа. Хурал хаалттай горимд шилжиж байна.