Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр болов. Тодруулбал, Монгол улс БНСУ-тай
- Хөшгийн хөндийн дагуул хот, Хархорум хотыг сэргээн байгуулах төсөлд БНСУ-ын тал хамтран ажиллана.
- БНСУ руу зорчих олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлж, эмчилгээний визийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов
- Иргэдэд виз олгох процедурыг хурдасгах үүднээс 2 талын консулын ажилтны тоог нэмнэ
- Монгол Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг Монгол Улсад байгуулахаар болов.
- Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэхэд БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллана.