“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар Чуулгын байранд 10:00 цагт эхэлсэн ч хурлыг 13.30 цаг хүртэл хойшлууллаа.
Тодруулбал, 14 өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр татгалзал гаргасан байна.
Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх тус хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гарсан хүсэлтийн дагуу Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гаргасан. Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр гарахгүй бөгөөд хэлэлцүүлэгт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 15, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 98 оролцогч оролцож байна.