Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 12 настай, эрэгтэй хүүхэд оршин суух газраасаа сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нартай хамтран эрэн сурвалжлалтыг шуурхай зохион байгуулж, энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгжээ.
Иймд иргэд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.