Гадаад паспортын загварыг шинэчилснээ Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас танилцуулжээ. Тус газраас өгсөн мэдээллээр паспортын өнгө өмнөхтэйгөө адил байна. Харин хавтсан дээрх соёмбын доор үндэсний эвхмэл үсгээр бичсэн “Монгол Улс” хэмээх үг нэмжээ. Түүнчлэн үүнтэй ижил загвартай цахим гадаад паспортыг ирэх сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон аж. Цахим паспорт нь чиптэйгээрээ ялгаатай аж. Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд нэгдэн орсны дагуу ийнхүү иргэддээ цахим гадаад паспорт олгохоор болжээ. Ингэснээр Монголын иргэд тус сангийн гишүүн 80 гаруй орны хилээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэх гэнэ. УБЕГ-аас мэдээлснээр иргэд дээрх хоёр төрлийн паспортоос сонгон авах боломжтой аж. Хуучин паспортынх нь хугацаа дуусаагүй иргэд заавал шинийг авах шаардлагатай, эсэхийг уг газрынхнаас тодруулахад “Заавал шинэ паспорт авах шаардлагагүй. Хугацаа нь дуусаагүй тохиолдолд хуучнаа ашиглах боломжтой” гэв.
Бэлтгэсэн М.Оч