Замын-Үүдээс Улаанбаатар руу явж байсан 275 дугаар галт тэргэнд хүн нас баржээ. Төмөр замын Цагдаагийн хэлтсийн эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатар хотын харьяат, 51 настай Г галт тэргэнд биедээ ил харагдах ямар нэгэн шархгүйгээр нас барсан байна
Тиймээс Замын-Үүдээс уржигдар 17.30 цагт Улаанбаатар руу явах байсан галт тэрэг бүтэн цаг саатсаны дараа хөдөлжээ. Уг хүнийг өвчний улмаас нас барсан гэж шүүх эмнэлгийн шинжээчид дүгнэж буйг албаны хүмүүс мэдээллээ. 275 дугаар галт тэргийг өчигдөр өглөө Улаанбаатарт ирэхэд талийгаачийн ар гэрийнхэн шарилыг нь тосож авчээ.