Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшиллоо. Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад өнгөрсөн сард хилийн хориг тавьж, яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Тодруулбал, түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд мэдэгджээ. Ингэснээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдож байна.
Өмнөх хурал нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд хаалттай явагдахаар товлогдсон байсан юм. Гэвч Ч.Маралмаа нь өөрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хурлыг хойшилсон.