Монгол Улс, БНХАУ-ын зорчигч тээврийн боомтуудыг өнгөрсөн сараас нээсэн. Хоёр орны хооронд зорчих хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбоотойгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ- наас иргэдэд хандан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл гаргасан байна. Тухайлбал, нисэх онгоцны буудалд ачаа солигдох, алдагдах тохиолдол их гардгийг урд хөршийн хилээр нэвтрэх иргэдэд анхааруулж, тээшин дээрээ нэг, хаяг, утасны дугаар зэргээ тодорхой бичихийг сануулжээ. Мөн БНХАУ хилээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг нэвтрүүлэхийг хатуу хориглодог бөгөөд энэ төрлийн хэрэгт оноох ялын хэмжээ өндөр тул танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхыг зөвлөв. Түүнчлэн 5000 ам.доллар, 20 000 юаниас их мөнгө бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал бичих нь зүйтэй гэв. Ийнхүү мэдүүлээгүй тохиолдолд хураах, торгох арга хэмжээ авах нь.
БНХАУ-д оршин суух иргэдийн тухайд гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй, тухайн орныхоо соёлд хүндэтгэлтэй хандахыг зөвлөлөө. Мөн гадаад паспортын хүчинтэй хугацааг тогтмол шалгаж, хугацаа дуусахаас өмнө шинээр авах нь зүйтэй гэв. Бас бичиг баримтаа бусдад ашиглуулахгүй байх, гээсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэн, тодорхойлолт авч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газруудын аль нэгт хандан, шинээр захиалахыг анхаарууллаа.