Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам, Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмыг хэлэлцэж байна.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг Монголын хөрөнгийн бирж ХК-иар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Арьс, ширний талаар авах нэг удаагийн арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 50 асуудал хэлэлцэх болон танилцаж байна.