Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг-2022” ёслолын ажиллагаа өнөөдөр болно. Энэ ёслолд Английн “Манчестер юнайтед” клубийн тоглогч асан Уэсли Майкл Браун оролцох нь. Өмнө нь уг клубийн алдартнуудаас Луис Са болон Петер Шмейхель нар манайд ирж байв. Уэсли Брауны амжилтаас сонирхуулбал, багийнхантайгаа Английн Премьер лигийн аваргаар 1998-2008 онд таван удаа шалгарч байжээ. Мөн“Аваргуудын лиг”-т хоёр удаа түрүүлж байсан билээ.