Онцгой байдлын ерөнхий газрын харъяа үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай удирдлагын бүрэлдэхүүний хамт Хилийн цэргийн 0303 дугаар ангийн албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газрын хооронд хамтран ажиллахаар байгуулсан санамж бичгийг хэрэгжүүлэх, хилийн зурвас бүсэд гамшиг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцож төлөвлөгөөг баталлаа.