Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг болох Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг байгуулав. Ингэснээр хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Тус агентлаг нь 30 орон тоотой, таван хэлтэстэй үйл ажиллагаа явуулна.
“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувьньгеологи, уул уурхайн хайгуул, олборлолт, газрын тосны салбарт ногдож байгаа. Эдийн засгийн бусад салбарыг дэмжих, хөрөнгө оруулалт татах, хөгжүүлэх болон эрх зүйн орчныг ньтогтвортой байлгах шаардлага ч бий.
Мөн энэ өдөр шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулахаар шийдвэрлэж, дүрэм, бүтэц, орон тоог ньбатлан, зохицуулалтаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.
ГАРААНЫ БОЛОН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН КОМПАНИЙГ ДЭМЖИНЭ
Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа. Үүгээр технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулах нь. Мөн дээр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагад адил тэгшболомж олгож, төслөө хэрэгжүүлэх тав хүртэлх жилийн хугацаанд Инновацын, Гаалийн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад хууль, тогтоомжид заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэх аж.
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, Ерөнхий сайд даргалахаарболжээ. Бүрэлдэхүүнд нькибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтах юм. Шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийнхнээс оролцуулах аж. Мөн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Ажлын албаных ньажиллах журмыг баталсанбайна.
Түүнчлэн энэ өдөр хэд хэдэн томилгоо хийжээ. Тодруулбал, АНУ-ын Сан-Францискод суух Ерөнхий консулаар Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар, Япон Улсын Осака хотын Ерөнхий консулаар УИХ-ын гишүүн асан З.Алтайгийн хүү А.Энх-Амгалан, БНХАУ-ын Шанхай хотын Ерөнхий консулаар Д.Болдыг томилов. Сан-Франциско дахьЕрөнхий консулаар Б.Ургамалцэцэг, Осака дахьЕрөнхий консулаар Л.Элдэв-Очирыг 2020, Шанхай дахьЕрөнхий консулаар Ё.Нямжавыг 2019 онд томилж байжээ.
Бэлтгэсэн Б.Уран