УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын тухай хуулийн 10.1.2-ыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд УИХ-ын даргад уламжилжээ. Хуулийн дээрх заалтад “УИХ-ын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн бол бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болсон” гэж үзэхээр тусгасан байна.
Тэрбээр хүндэтгэн үзэх шалтгаанаа “Нэгдүгээрт, настай ээжийн минь эрүүл мэндийн улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машин гэх мэт олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар явууллаа” хэмээн хүсэлтдээ дурдан, шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.