Өнөөдөр “IHC” койнд их хэмжээний мөнгө байршуулж, хохирсон иргэд мэдээлэл хийсэн.
Тэгвэл “IHC” койны хэрэгт холбогдсон гэх О.Мөнхжингийн гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас “Их Бит” ХХК-ийн “IHC” койныг зах зээлд гаргаж, хөрөнгө татан төвлөрүүлсэн гэх хэргээр О.Мөнхжин, Б.Идэр-Од, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.