ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнээс болж Монгол хохирч байгаа талаар Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “Financial Times” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Монгол Улс хэдийгээр ардчилсан улс ч гэсэн ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний улмаас дарамт шахалтад орсон” гэж ярьжээ.
ОХУ-ын эсрэг тавьсан хязгаарлалт нь “гэм буруугүй” Монголын эсрэг “давхар хориг” болж байгааг тэрбээр онцолжээ. Тухайлбал, өмнө нь ОХУ-ын агаарын орон зайгаар Европ-Азийн чиглэлийн нислэг үйлдэж байсан авиакомпаниуд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр ч нисдэг байсан бөгөөд үүнээс Улаанбаатар “навигацийн төлбөр” авдаг байсан.
ЕХ-ны зүгээс авсан хориг арга хэмжээний хариуд Москва зарим улс оронд өөрийн нутаг дэвсгэр дээгүүр нислэг хийхийг хориглосны дараа байдал өөрчлөгдсөн байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын үзэж буйгаар эдийн засгийн хориг арга хэмжээ бусад улс орнуудад үзүүлэх нөлөө тэр тусмаа сөрөг нөлөө ихтэй учраас эл асуудалд нарийн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Украины нөхцөл байдал нь зөвхөн "хоёр улсын зөрчилдөөн" төдийгүй дэлхийн эдийн засаг болон далайд гарцгүй "ялангуяа жижиг орнуудад" сөргөөр нөлөөлж байгааг Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.