"2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 2023 оны нэгдүгээр сардын 27-ноос багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээлсэн.
Гэвч өнгөрсөн өдрүүдэд иргэд НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй гэнэ.
Татварын байгууллагаас энэ талаар тодруулахад "Бүх бичиг баримтаа бүрдүүлээд Сангийн яаманд хүсэлтээ өгсөн. Өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ" гэлээ.
IV улирлын буюу 2022 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл худалдан авалт хийсэн баримтууд сугалаанд хамаарах аж.
НӨАТ-ын буцаан олголтоор үл хөдлөх хөрөнгө, газар, авто зам ашигласан, тээврийн хэрэгслийн зэрэг албан татваруудаа төлөх боломж нээлттэй.
Тухайн жилийн IV улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 1 124 564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.