Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст “Туул” голын мөс цөмөрч автомашин суусан жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 18.02 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Мөөгт-Ам” амралтын газраас хойш 1 км-т иргэн Б /34 настай, эрэгтэй/-ын “Приусс-20” загварын суудлын автомашин /4 том хүн, 1 хүүхэд/ “Туул” голын мөс цөмөрч суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан байна.