ЗТХЯ-наас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээшлүүлсэн, хариуцлага, үр дүнгтооцох жил болгохоо мэдээлэн, хийж гүйцэтгэх зарим ажлаа танилцууллаа. Энэ жил Монгол Улсын зам, тээврийн салбарт томоохон бүтээн байгуулалтууд эхлүүлж, нээлттэй, цахим салбар болохоор төлөвлөсөн бөгөөд улс хооронд авто, төмөр болон агаарын замаар нийт 70 орчим сая тонн ачаа тээвэрлэн, 5.3 сая гаруй зорчигчид үйлчлэхээр тооцжээ. Улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулж, 2000 орчим км урттай авто зам, гүүрийг засаж, сайжруулан, эсвэл шинээр барих юм байна. Мөн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа салбарын сайд хэллээ. Түүнчлэн холболтын замуудаас гадна шинээр дөрвөн чиглэлд 1399, Хөөт-Бичигт чиглэлд 426.7 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайтын боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулах юм байна. Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг ч үргэлжлүүлэн, шинээр том оврын дөрвөн онгоц худалдан авахаар төлөвлөсөн ТХЯ-наас танилцуулав.