Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын хүрээний “Мөнгөн өвөл-2023” нээлттэй тэмцээн Орхон аймагт боллоо. Тус тэмцээний гүйлтийн тэшүүрийн төрөлд зургаан багийн 60 тамирчин оролцсоноос Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумынхан түрүүлж, Булганы Баяннуур, Хишиг- Өндөрийнхөн удаалав. Тэгвэл гүйлтийн цанын төрөлд зургаан аймгийн найман багийн тамирчид хурд сорьж, Ю.Соёлмаа, П.Баярсайхан дасгалжуулагчтай Булганыхан аваргалжээ. Зохион байгуулагч Орхоныхон II, Төв аймгийнхан III байр эзэлсэн байна. Эхний гурван байрт шалгарсан тамирчид ирэх сарын 8-13-нд болох Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын шигшээ тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарчээ.