Монгол улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, шуудангийн маркийн нээлт болов.
Арга хэмжээний нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон болон гадаадын улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчийн тэргүүн нар оролцов.
Монгол, Британи 1963 оны энэ өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд ой тохиож буй энэ онд хоёр тал хамтран цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Британи Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон 25 дахь улс төдийгүй анхны өрнөдийн улс болж байжээ.