2020 онд Хүүхдийн төлөө сан байгуулж, 2021 онд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталсан билээ. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах түүнд хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах шаардлага буй. Эл хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Боловсролын ерөнхий газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Тусгай олимпийн хороо болон мэргэжлийн холбоодтой уулзжээ. Улмаар олон улс, тив, дэлхийн урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах болон тухайн уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой журмын жагсаалтыг шинэчлэн боловсруулах, санал авах солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулсан аж.
Одоогийн журамд;
-Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих,
-Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах,
-Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэж заажээ.