Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороонд цахилгаан шатанд 2 хүүхэд гацчихлаа гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 03.36 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч иргэн Н /14 настай, эмэгтэй/, Э /8 настай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг 10 минут ажиллан гаргаж ээж Д-д хүлээлгэн өгсөн байна.