Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилж, боловсруулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн зарим заалтыг олон нийт тэр дундаа хуульч, жүжигчин, сэтгүүлч нар эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, тус хуулийн төслийн 6.1.1, 6.3 дахь заалтыг олон нийт эсэргүүцсэн.
Уг хуулийн төслийн 6.1.1-д Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон зураг, дуу, хөдөлгөөнт дүрс байвал зөрчилтэй контентод тооцно. 6.3-д Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхийг хориглоно гэж тусгажээ.
Уг хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, мэдээлэл хийлээ.
АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Олон нийтийн санаа бодлыг тусгаагүй хууль байна. Аливаа хуулийн хэлэлцэхэд үндсэн шаардлага байдаг. Түүнд олон нийт, мэргэжилтнүүдийн санал бодлыг тусгах ёстой байдаг ч бараг 48 цагийн дотор хэлэлцээд батлах гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл" гэв.
АН-ын гишүүн С.Ганбаатар "Монголын нийгмийн амийг барих нь . Нүүрсний хулгайгаа дэвэргэхгүйн тулд нийгмийн сүлжээг хязгаарлаж байна" гэлээ.