ТЕГ-ын МШГ-аас мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэгт ЭХ-ийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татагдсан Ц.Хуланг нэг сарын хугацаагаар ЦХТСАХ авах прокурорын саналыг энэ сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Улмаар шүүх өнөөдөр хэлэлцэж, нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргалаа.