Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 22-24-ний өдрүүдэд түр хаана.
Монгол, Хятадын хилийн боомтын дэглийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу хятадын хаврын баярын үеэр түр хаах аж.
Тухайлбал, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Хавирга зэрэг авто замын боомтууд дээрх өдрүүдэд ажиллахгүй.