ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Алексей Николаевич Евсиковыг томилов. Тэрбээр 1961 онд төрж, 1984 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгсжээ. Шинэ Элчин сайд англи, хятад хэлтэй, Хятадтай хийх худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглээр ажиллаж ирсэн нэгэн аж. Тодруулбал, 2004-2010 онд БНХАУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ахлах зөвлөх, 2010-2015 онд ОХУ-ын адаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын дэд захирал, 2015-2019 онд Шанхай (БНХАУ) дахь ОХУ-ын ерөнхий консул, 2019-2023 онд ОХУ-ын адаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажилласан байна.
Бэлтгэсэн У.Наран