ТЕГ-аас яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагааны журмаар 48 цагийн хугацаатайгаар саатуулсан.
Одоогоор ямар хэргээр баривчилсан нь тодорхойгүй байгаа ч гадаад улсын тусгай албаны хүнтэй мэдээлэл хуваалцсан байж болзошгүй гэх мэдээлэл бий.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Ц.Хуланг үргэлжлүүлэн хорих, эсэхийг хэлэлцэх байв. Гэвч Ц.Хулан шүүгчээс татгалзах санал гарган, улмаар хурлыг хойшлуулсан байна.