Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд өндөр настай хүн хаалгаа онгойлгож чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 08.26 цагт Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 08.32 цагт очиход иргэн Б /75 настай, эмэгтэй/ гэртээ цус харвасан байдалтай ухаан алдсан байсныг 4 дүгээр давхрын цонхоор дамжин орж хаалгыг онгойлгон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.